Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026.11.11
kinori.mn-ийг ашиглаж, бүртгүүлж эсвэл худалдан авалт хийснээр та доорх нөхцөлийг зөвшөөрч байна.
Бүртгэл
- Бүртгэл нь утасны дугаар болон таны зохиосон 4 оронтой PIN кодоор үүснэ. PIN кодоо бусдад бүү өг.
- Нэг бүртгэлээр 2 төхөөрөмж нэвтэрч, нэг удаад нэг төхөөрөмжөөс үзнэ.
- Бүртгэлийг бусадтай хуваалцах, худалдах, түрээслэхийг хориглоно.
Худалдан авалт
- Кино тус бүрээр эсвэл VIP багцаар (1 сар, 3 сар, 1 жил) худалдан авна. Үнэ сайт дээр заагдсанаар байна.
- Төлбөрийг QPay-ээр төлнө. Төлбөр баталгаажмагц үзэх эрх автоматаар нээгдэнэ.
- VIP багцын хугацаа төлбөр баталгаажсан мөчөөс эхэлж тоологдоно.
- Дижитал контент тул нээгдсэн худалдан авалтын төлбөрийг буцаадаггүй. Төлбөр төлөгдсөн ч эрх нээгдээгүй бол манай page-ээр холбогдоно уу.
Хэрэглээ
- Контент нь зөвхөн таны хувийн, арилжааны бус хэрэглээнд зориулагдсан.
- Контентыг бичиж авах, татаж авах, дахин тараах, нийтэд үзүүлэхийг хориглоно.
- Эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд бүртгэлийн эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хязгаарлах эсвэл хасч болно.
Өөрчлөлт
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл сайтад нийтлэгдсэн өдрөөс хүчинтэй.