Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.11.11
kinori.mn нь таны мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор цуглуулж, ашиглана.
Цуглуулдаг мэдээлэл
- Утасны дугаар (бүртгэл, нэвтрэлт).
- PIN код — нууцлагдсан (hash) хэлбэрээр хадгалагдах тул бид ч харах боломжгүй.
- Нэвтэрсэн төхөөрөмжийн төрөл (жишээ нь “Android · Chrome”) болон нэвтрэлтийн cookie.
- Худалдан авалтын түүх, үзэх эрхийн хугацаа, үзэж байсан кино.
- Facebook page-ээр холбогдсон бол таны Facebook нэр, мессеж.
Картын болон банкны дансны мэдээллийг бид хадгалдаггүй — төлбөрийг QPay боловсруулна.
Ашиглах зорилго
- Таныг таньж нэвтрүүлэх, худалдан авсан контентод хандах эрх олгох.
- Төлбөр баталгаажуулах, “Үргэлжлүүлэн үзэх” зэрэг үйлчилгээ үзүүлэх.
- Бүртгэлийг хууль бусаар хуваалцах, контентыг хуулбарлахаас хамгаалах.
Хадгалалт ба хамгаалалт
- Мэдээлэл шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж, найдвартай cloud сервер дээр хадгалагдана.
- Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй (хуульд заасан тохиолдлоос бусад).
Мэдээлэл устгуулах
Бүртгэлээ болон мэдээллээ устгуулах бол утасны дугаараа дурдаж манай Facebook page-ээр хүсэлт илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор устгана.